Юнитас Япон хэлний сургууль

 

 

Оюутны дотуур байр

Кофү сургууль
Кофү сургууль нь өөрийн оюутнууддаа хямд оюутны байрыг санал болгодог. 1өрөөнд 2оюутан амьдрах боломжтой өрөө ч байдаг. Сургуулиас явган явахад 10минут хүрэхгүй газарт байрладаг тул оюутанд дөхөмтэйн дээр мөн байрны ойролцоо мужийн төв номын сан, мужийн захиргааны байр зэрэг төв байгууллагууд, их дэлгүүр байдаг тул амьдрах орчин сайтай.
А Ниттоно байр

Хаяг: Кофү муж Маруно үчи 3-27-9
Алхахад 5минут
Байрны төлбөр: 30,000иен/сард
2хүний өрөө сонгох боломжтой.
Б Аркадий байр

Хаяг: Кофү муж Маруно үчи 2-1-10
Алхахад 10минут
Байрны төлбөр: 35,000иен/сард
2хүний өрөө сонгох боломжтой.
С Раллендансү до Глобал

Хаяг: Кофү муж Маруно үчи 2-32-5
Алхахад 2минут
Байрны төлбөр: 35,000иен/сард
Токио сургууль
Токио сургууль нь сургуулийн дэргэд болон галт тэргээр 30минут явах зайд оюутны дотуур байр болон хөлсний байрыг санал болгодог. Байрлал болон өрөөний том жижигээс шалтгаалан түрээсийн үнэ янз бүр байна.
А Ёцүяа дотуур байр

Сургууль хүртэл галт тэргээр 8 мин
Байрны төлбөр:
1 хүний өрөө 56,000иен/сард
2 хүний өрөө
1 хүний 31,000иен/сард
Өрөөний эд зүйлс болон тог интернет үнэгүй
Б NTT шинэ контвар дотуур байр

Сургууль хүртэл 5 мин алхана
Байрны төлбөр:
1 хүниий өрөө 50,000-60,000иен/сард
2 хүний өрөө
1 хүний 43,000~45,000иен/сард
Өрөөний эд зүйлс болон тог интернет үнэгүй

 

 

 

 

Япон дахь амьдрал

Иргэний эрүүл мэндийн даатгал
Японд сурч байгаа гадаад оюутан нь иргэний эрүүл мэндийн даатгалд хамрагдана. Гэмтэл болон өвчний улмаас эмнэлэгийн үйлчилгээ авахад засгийн газраас 70%-н төлбөрийг гаргадаг. Япон нь эмнэлгийн төлбөр өндөр улс учраас та санаа амар хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэх боломж гэдгийг ойлгож заавал даатгалд хамрагдаарай. Богино хугацааны оюутан бол Японд ирэхээсээ өмнө хилийн чанад дахь даатгалд заавал хамрагдсаны дараа Японд ирэхийг зөвшөөрнө.
Өвдсөн тохиолдолд
Мэдээж дасаагүй орчинд ороод ямар нэг өвчин тусах, стресс мэдрэх тохиолдол байдаг. Эмнэлгийн үйлчилгээ авах бол иргэний эрүүл мэндийн даатгал хэрэгтэй болно. Хүндээр өвдөх юмуу бэртсэн үед түргэн тусламж (119)-ийг дуудаарай.
Аваар осол, гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд
Автын осол, гэмт хэргийг сэдэлтэй зүйл тохиолдвол тэр даруй цагдаагийн газар (110) болон сургуульдаа заавал мэдэгдээрэй.
Цагийн ажил
Энэхүү зөвшөөрлийн бичгийг авсанаар тухайн оюутан Долоо хоногт 28 цаг хүртэл хугацаагаар ажил хийх эрхтэй болдог. Богино хугацааны визтэй оюутан цагийн ажил хийх эрхгүй.
Зам харилцаа
Шинэ дугуй худалдан авах эсвэл найз нөхдөөсөө дугуй авсан тохиолдолд заавал гэмт хэргээс урьдчилан сэргийлж бүртгүүлэх шаардлагатай. Хуульд ч заасан байдаг хогийн цэг дээр хаягдсан дугуйг ч авч хэрэглэх хэрэггүй гэдгийг анхааруулж байна.
Хог хаях Япон журам
Японд хог хаях журам, хог ялгах зарчим нь хүртэл газар нутагаасаа шалтгаалан өөр өөр байдаг. Тиймээс амьдарч байгаа газрынхаа хог хаях зарчмыг чанд мөрдөх шаардлагатай.