Юнитас Япон хэлний сургууль

 

 

Кофү сургууль (төв сургууль)

Юнитас Кофү сургууль нь аялал жуулчлалын хот гэгддэг Яманаши мужийн Кофү хотод байдаг. Японы алдарт Фүжи уулаас эхлээд үзэсгэлэнт байгальтай, жимсний дарс болон үнэт чулууны үйлдвэрлэл өндөр хөгжсөн. Мөн халуун рашаан зэрэг аялаж үзэж харах газар ихтэй тул амралтынхаа өдрөөр заавал явж үзээрэй.
Кофү хот нь Токиотой харьцуулахад амьжиргааны өртөг багатай гадаад оюутнуудын амьдарч суралцах нөхцөл орчин сайтай хот юм. Кофү хотод гэр бүлийн ресторан, түргэн хоолны газар, дэлгүүр, мини маркет, үйлдвэр зэрэг цагийн ажил хийх боломжтой газар элбэг, эдгээр нь гадаад оюутныг ажиллуулахдаа дуртай байдаг.