Юнитас Япон хэлний сургууль

 

 

Сургуулийн онцлог

Тэйкёо их сургууль группын харъяа Олон улсын Япон хэлний сургууль
Тэйкёо их сургууль группын харъяа Юнитас нь Юнитас гадаад хэлний институт, Юнитас Япон хэлний сургууль гэсэн 2 сургуулиас бүрддэг. 1970онд байгуулагдсанаасаа хойш 10,000гаруй оюутанд хэлний боловсрол олгосон байна. Дэлхийн өнцөг булангийн15 гаруй улсаас ирсэн олон улсын оюутнууд суралцдаг сургууль учраас зөвхөн Япон орон, Япон соёлтой танилцаад зогсохгүй дэлхийн олон улсын соёлыг судлан суралцах боломжтой.

Хятад, Солонгос, Тайван, Гонконг, Тай, Индонези, Филипин, Вьетнам, Монгол, Энэтхэг, Шириланка, Австрали, Иран, Англи, Швед, Герман, Итали, Мексик, Бразил, Перу зэрэг орны оюутнууд ихэнхи хувийг эзэлдэг.
Их сургуулийн элсэлтийн шалгалтнаас чөлөөлөгдөх боломжийг олгодог Япон хэлний сургууль
Юнитас сургуульд Япон хэл сурсаны дараа хүсвэл Тэйкёо группын их сургуулийн хүссэн факультетдаа, мөн Яманаши муж дахь их сургуульдад элсэлтийн шалгалтгүй элсэх боломжтой юм. Мөн коллеж болон их сургууль төгсөгчид 3-р курсээсээ орж суралцах боломжтой. Их сургууль, магистрийн элсэлтийн шалгалтанд шаардлагатай Гадаад оюутны шалгалтын бэлтгэл, судалгааны ажил удирдах, ярилцлагын шалгалтанд бэлтгэх зэрэг олон төрлийн сургалт явуулдаг дараагийн шатны сургуульд дэвшин суралцагсдын хувь өндөр нэр хүндтэй Япон хэлний сургууль юм.
Сурах орчноо өөрөө сонгох боломжтой Япон хэлний сургууль
Юнитас сургууль нь Шинжюкү дүүрэг дэх Токио сургууль болон аялал жуулчлалын хот болох Кофү сургууль гэсэн 2 салбартай. Орчин үеийн хөгжингүй хот Японд амьдрах уу, байгалийн сайхан цогцолсон Японд амьдрах уу гэдгээ оюутан өөрөө сонгох боломжтой.
Хямд төлбөртэй Япон хэлний сургууль
Токио сургууль болон Кофү сургуулийн аль аль нь харьцангуй хямд төлбөртэй. Кофү хот нь амьжиргааны өртөг хямд, хямд төлбөртэй оюутны байранд амьдрах боломжтой учраас санаа зовох зүйлгүй хичээлдээ анхаарах боломжтой. Мөн Токио сургуульд хямд төлбөртэйгээр нэмэлт хичээл сонгон суралцах боломжтой.
Мэргэжлийн Англи багшаар Англи хэлний ярианы хичээл заалгах боломжтой Япон хэлний сургууль
Япон хүмүүст зориулсан гадаад хэлний факультет бүхий Кофү сургуульд маш хямд төлбөрөөр мэргэжлийн Англи багш Англи хэлний ярианы хичээл заана. (Зөвхөн Кофү сургууль)
Цөөн оюутантай ангид тав тухтай хичээллэх боломжтой Япон хэлний сургууль
1ангид 15-аас илүүгүй оюутантай байхаар зохион байгуулсан тул хичээлийн явцад анхаарал төвлөрүүлэх, багш оюутны харилцаа ойрхон байх боломжийг нээлттэй болгож өгсөн. (Зөвхөн Токио салбар)
Тэтгэлэгт хамрагдах боломжтой Япон хэлний сургууль
Та суралцаж байх явцдаа дараах тэтгэлгүүдээс сонгон өрсөлдөх боломжтой
Японы Боловсролын яамны оюутныг дэмжих тэтгэлэг  Шилдэг оюутны тэтгэлэг

 

 

 

 

Захирлын мэндчилгээ

Юнитас нь хэлний боловсрол олгох, түүгээр дамжуулан дэлхийн хүнийг бэлтгэх зорилготойгоор 1970онд байгуулагдсан бөгөөд дэлхийн олон орноос ирсэн гадаад оюутнууд манайд суралцаж байна.

Юнитас Япон хэлний сургууль Сургуулийн захирал Тус сургуульд суралцах оюутанд Япон хэлийг эзэмшүүлээд зогсохгүй соёл, урлагийг хамруулсан олон төрлийн Япон соёлыг зааж, ямар нэг төсөөлөлөөр ч юмуу бусдын амнаас бус өөрийн нүдээр үзэж, биеэр мэдрэх Япон орныг танилцуулах зорилготойгоор ажилладаг. Үүний маань үр дүнд манай оюутнууд өөрийгөө таньж мэдэж, дэлхийн хэмжээнд сэтгэдэг, өөрийнхөө үнэт зүйл баялагийг бий болгох чадвартай болдог гэдэгт найдаж байна.
Ганцаараа байсан ч олон олон сайн Япон хүмүүстэй танилцах боломжийг олгож хэрхэн орчиндоо зохицож амьдрах, дэвшин суралцах бүхий л боломж бололцоог нээж өгөх, оюутан бүр зорилгоо биелүүлэх боломжтой байгаасай гэсэн үүднээс энэ жил ч мөн олон олон ажлыг зохион байгуулж байна.

Сургуулийн захирал: Үэда Казүхико

 

 

 

 

Сургуулийн түүхэн замнал

Юнитас Япон хэлний сургууль-Юнитас гадаад хэлний институтын түүх
1970 он Юнитас үүсгэн байгуулагдсан.
1974 он Юнитас гадаад хэлний институт нь Яманаши мужид анхны Англи хэлний ярианы сургуулийг нээсэн.
1983 он Унитас Япон хэлний сургууль үйл ажиллагаагаа эхэлж, хууль зүйн яамнаас албан ёсны зөвшөөрлөө авлаа.
1990 он Тэйкёо группын харьяалалд шилжиж, Япон хэлний боловсролыг дэмжих нийгэмлэгийн итгэмжлэгдсэн сургууль болсон.
2007 он Япон хэлний сургуулийн Токио салбарыг Токиогийн төвд буюу Шинжюкү дүүрэгт нээсэн.