Юнитас Япон хэлний сургууль

 

 

Курсын жагсаалт

Курсын нэр Оюутнууд Японд суралцах зөвшөөрөл Хугацаа болон элсэлтийн хугацаа
Дэвших курс Хэлний сургалт болон Японд үргэлжлүүлэн суралцахыг хүсэгчдэд Элсэлт болон бусад 1 жилээс 2 жилийн анги
(4сарын элсэлт)
1.9 жилийн анги
(7сарын элсэлт)
1.6 жилийн анги
(10сарын элсэлт)
1.3 жилийн анги
(1 сарын элсэлт)
Ерөнхий анги Ерөнхий хэлний сургалтыг сонирхогчдод Элсэлт болон бусад 6сараас 2жил
(4, 7, 10, 1 саруудын элсэлт)
Богино хугацааны курс Богино хугацааны сургалт сонирхогчдод Богино хугацааны оршин суух 1-3 сарын курс
(түр элсэлт)
Курсын нэр Хамрагдахыг хүсэгчдэд
(Японд амьдарч байгаа бол)
Хугацаа болон элсэлтийн хугацаа
Ганцаарчилсан
2-3 оюутантай хувийн хичээл
Чөлөөт цагаараа ганцаараа эсвэл 2уулаа-багштайгаа гэсэн зарчмаар хичээллэхийг хүсэгчдэд Зөвлөлдөнө
(түр элсэлт)
Оройн анги
(Зөвхөн Кофү сургууль)
Өдрийн цагаар цаг завгүй хүмүүст зориулав
7-оос дээш хүн бүрдсэн тохиолдолд
1-6 сарын хугацаатай
(түр элсэлт)
Бямба гаригийн курс (Зөвхөн Кофү сургууль) Ажлын өдрүүдэд завгүй байдаг танд
7-оос дээш хүн бүрдсэн тохиолдолд
1-3 сарын хугацаатай
(түр курс)
Профессор бэлтгэх сургалт Байгууллага - сургууль
Хичээлийн агуулгыг таны хүсэлтэнд нийцүүлнэ
Зөвлөлдөнө
(түр элсэлт)

 

 

 

 

Хичээлийн хуваарь

Юнитасын хичээлийн хуваарь нь 3 сар тутам төлөвлөгддөг. Богино хугацааны курсэд 3сар суралцах ч боломжтойн дээр 1 жил гаруй гүнзгийрүүлэн суралцах боломжтой. Түвшингийн хувьд анхан, дунд 1, 2, ахисан шатны 4 түвшин нийт 8 түвшинд ангилан хичээллэдэг. Яритилцлага болон түвшин тогтоох шалгалт, судалгааны үндсэн дээр таныг аль түвшингээс эхлэхийг тогтоон ангид хуваарилна. Япон хэлийг анхлан үзэж байгаа суралцагсад 6 сарын хугацаанд анхан шатны программыг дуусгаж дараагийн 1 жилд дунд шатны 1, 2-р түвшний программ үзсэнээр унших, бичих, ярих, сонсох 4 чадварыг тэнцвэртэй эзэмшинэ. Ахисан түвшин нь Японы их сургууль, компанид ажиллах нийгмийн амьдралд оролцоход ямар ч бэрхшээлгүйгээр өөрийгөө илэрхийлж, ажил үүрэг гүйцэтгэх, судалгааны материал, бичиг баримт боловсруулах ур чавдарыг бүрэн эзэмших хүртэл Япон хэлийг сурна.
Анхан шатны курс (Анхан 1 нь 3 сар, анхан 2 нь 3 сар)
Анхан шатны курсийн сургалтаар хирагана, катагана буюу Япон үсгийн цагаан толгой сурахаас эхлээд зайлшгүй хэрэглэгддэг дүрмийн хичээлийг үзнэ. Анхан шатны курсын программыг бүрэн үзсэн оюутан өдөр тутмын яриа болон анхан шатны 660 ханзыг мэддэг, Япон хэлний түвшин тогтоох шалгалтын 3-р түвшинд тэнцэхүйц хэмжээний мэдлэгтэй төгсөнө.
Япон хэлний түвшин тогтоох шалгалт
Дунд шатны курс (дунд шат 1 нь 6сар, дунд шат 2 нь 6 сар)
Дунд шатны курсэд анхан шатанд сурсан мэдлэгээ бататган дараагийн өндөр түвшний Япон хэлийг заалгана. Энэ түвшний хичээлийг үзсэн оюутан 1000ханз уншиж бичдэг, Япон хэлний түвшин тогтоох шалгалтын 1-р түвшин, 2-р түвшинд тэнцэхүйц мэдлэгтэй болно.
Ахисан түвшний курс (6сар)
Энэ шатны курсэд сурсанаар Японы их дээд сургуулийн хичээлийг бүрэн ойлгож суралцах хэмжээнд хүрч, Мөн Японы компани байгууллагад ажил үүрэг гүйцэтгэх чадварыг эзэмшинэ.
Ойролцоогоор 2000ханзыг эзэмших ба энэ курсыг төгссөнөөр Япон хэлний 1-р түвшинд тэнцэхүйц хэмжээнд хүрнэ.
Давтан курс
Хичээлиийн хоцрогдолтой оюутнуудад зориулж үнэ төлбөргүй давтан сургалт явуулдаг. Давтан сургалтанд хамрагдсанаар хоцрогдол гэж байхгүй болно.

 

 

 

 

Шалгалтын бодлого

Японы их сургууль-магистр, мэргэжлийн сургуульд элсэхэд гадаад оюутны шалгалт өгөх шаардлагатай байдаг. Аль ч их дээд сургуулийн шалгалтын журам дахь JAPAN STUDY SUPPORT хэсгээс дэлгэрэнгүй мэдэх боломжтой. Ихэнхи сургуулиуд доорх журмыг баримталдаг. Японд суралцах гадаад оюутны шалгалт (Япон хэл), бичгийн шалгалт, эссэ (япон хэлээр), англи хэл, ярилцлага

Мөн, улсын сургууль болон нэр хүндтэй хувийн их сургуульд элсэх тохиолдолд Японд суралцах гадаад оюутны шалгалт (EJU)-ын бүх журам, Англи хэл (TOFEL зэрэг)-н оноо хэрэгтэй.
Гадаад оюутны шалгалт нь жилд 2 удаа болдог. Соёлын сургуульд элсэхийг хүсэгчид Япон хэл, математикийн курс 1, ерөнхий мэдлэгийн хичээл, байгалийн ухааны их сургуульд элсэхийг хүсэгчид Япон хэл, математик 2, байгалийн ухаан (физик, хими, биологийн хичээлээс дуртай 2-ыг сонгох) -ны шалгалт өгөх шаардлагатай.
Гадаад оюутны шалгалтанд бэлтгэх сургалт
Гадаад оюутны шалгалт нь жил бүр 6 болон 11 сард болдог. Юнитас нь тухайн шалгалт болохоос 2 сарын өмнөөс буюу 4 болон 10 сараас өдөр тутмын хичээлийн программдаа гадаад оюутны шалгалтанд бэлтгэх хичээлийг сонгон үзэх боломжийг олгодог.
Токио сургуульд шалгалт болохоос 2 долоо хоногийн өмнөөс гадаад оюутны шалгалтанд бэлтгэх эрчимжүүлсэн хичээлийг оруулдаг. Мөн Кофү, Токио сургууль аль аль нь ерөнхий мэдлэгийн хичээл болон тооны хичээл (курс 1) -д бэлтгэх хичээлийг программдаа оруулж өгдөг.
Магистрийн элсэлтийн шалгалтанд бэлтгэх хичээл
Магистрийн элсэлтийн шалгалт өгөх тохиолдолд зөвхөн Япон хэлний мэдлэгээр зогсохгүй их сургуульд олж авсан мэдлэгээ шалгуулах шаардлагатай болдог.
Олонхи магистрын элсэлтийн шалгалтанд мэргэжлийн түвшингийн англи хэлний мэдлэг, япон-англи орчуулах чадварын тестүүд орох нь түгээмэл байдаг. Англи хэлний уншиж ойлгох чадвар болон Япон хэлээр эссэ бичих чадварыг шаарддаг.
Юнитас-д мэргэжил болон түүнтэй холбоотой үг хэллэгийн дасгал зааж, мэргэжлийн салбарын мэргэжлийн үг хэллэгийг англи болон Япон хэлээр зааж сургах программыг оруулдаг.
Юнитас нь оюутны хэрэгцээ шаардлагад тохируулан уян хатан программыг баримлталдаг гэж ойлгож болно.